Компаниас авах боломжтой дэмжлэг

Тусгай ур чадвар 1-р зэргийн оршин суух зөвшөөрлөөр ажиллах гадаад иргэн нь компаниас (компани боломжгүй тохиолдолд компаний хүсэлт гаргасан бүртгэлтэй дэмжих байгууллага) Япон улсад амьдрах, ажиллах үед олон талаар дэмжлэг авах боломжтой. Дараах 10 төрлийн дэмжлэг байна.

1. Оршин суух зөвшөөрөл авахаас өмнө компаниас тайлбар яриа авах боломжой.

Компанитай гэрээ байгуулсаны дараа оршин суух зөвшөөрөл авах өргөдөл гаргахаасаа өмнө компаниас “гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын дэлгэрэнгүй мэдээлэл” -ийг тайлбарлуулж авах.

2. Япон улсад ирэх үе болон эх орон уруугаа буцах үедээ тосуулах болон гаргуулах.

Япон улсад ирэх үед компаний ажилтан тосч аван компани эсвэл гэр хүртэл хүргэж өгөх.
Түүнчлэн, таныг эх орон уруугаа буцах үед компаний ажилтан таныг дагалдан нисэх онгоцны буудлын аюулгүйн шалган хүртэл гаргаж өгөх.

3. Амьдрах байрныхаа бэлтгэл, цахилгаан болон газны гэрээ хийхэд тань туслах.

Компаний ажилтан амьдрах байрны тань батлан ​​даагч болох, эсвэл компаний байрыг (компаний орон сууц) түрээслүүлэх.
Түүнчлэн данс нээх, гар утас болон цахилгаан, газны гэрээг байгуулахад туслах.

4. Аж амьдралын талаар тайлбар яриа

Компаний ажилтан дагаж мөрдөх ёстой Япон улсын дүрэм журам, ёс зүйг зааж өгөх.
Нийтийн тээврийг хэрхэн ашиглах (хаанаас бууж, суух гэх мэт), газар хөдлөлт болсон тохиолдолд хэрхэх зэргийн зааж өгөх.

5. Хотын захиргаанд материал бүрдүүлэх зэрэгт дагалдаж явах.

Компаний ажилтан хотын захиргаа, татвар зэрэгт материал бүрдүүлэхэд дагалдах.
Түүнчлэн бүрдүүлэх баримт бичгийг бичихэд танд туслах болно.

6. Япон хэл суралцахад тань дэмжлэг үзүүлэх.

Компанийн ажилтан таныг Япон хэл сурах сургуулийг тань зааж өгөх зэрэгт туслах болно.

7. Зөвөлгөө, гомдол санал зэрэгт уулзаж ярилцах.

Асуудал тулгарвал таны төрөлх хэлээр ярилцаж асуудлын талаар зөвшилцөж, зөвлөгөө авах боломжтой.

8. Япон хүмүүстэй харилцах

Компаний ажилтан ойролцоох баяр наадамд дагуулан явах, Япон хүмүүстэй ярилцах боломжийг бий болгоно.

9. Ажлаа солиход дэмжлэг үзүүлэх (компани таныг ажлаас гарахыг шаардах үед)

Компаниас гар гэж хэлсэн тохиолдолд компани дараагийн ажлаа олоход тань туслах болно.

10. Уулзалт (3-н сард 1 болон түүнээс дээш)

Компаниас дэмжлэг үзүүлэх дарга нартай уулзалт хийх. Хэрвээ ажлын асуудал байгаа бол зөвлөлдөх боломжтой.

Сэдэв

Энэ 10 төрлийн дэмжлэгийг компаниас гадаад иргэнд үзүүлэх ёстой.
Хэрэв та энэ дэмжлэгийг зохих ёсоор авч чадахгүй байна гэж бодож байгаа бол ойролцоох ХШНОСХГ-д хандана уу.