- Нүүр хуудас
- Тусгай ур чадварын системийн тухай
- Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл авахад
Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл авахад
Шалгалтын тухай
Тусгай ур чадвар 1-р зэргийн оршин суух зөвшөөрөл авч ажиллахын тулд Япон хэлний шалгалт, салбар тус бүрийн ур чадварын шалгалтыг заавал өгөх ёстой (Ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн хүн шалгалт өгөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч, өөр чиглэлээр ажиллахыг хүсч байгаа бол ажиллахыг хүсч буй салбарын ур чадварын шалгалтыг өгөх шаардлагатай). Шалгалт өгөхөд мөнгө төлөх шаардлагатай. Шалгалтанд ямар асуулт ирэх талаар вэб сайтаас үзэх боломжтой. Мөн вэб сайт дээр судлах текст болон түүвэр асуултууд оруулсан болно. Энд хэд хэдэн чиглэлээр шалгалтын асуултуудыг лавлах материал болгон оруулах болно.
-
Барилга байгууламжийн цэвэрлэгээний салбар талбайн ур чадварын шалгалтын асуултууд (өнгөрсөн асуултууд) Шийдвэрлэх шалгалт
-
Барилга байгууламжийн цэвэрлэгээний салбар талбайн ур чадварын шалгалтын асуултууд (өнгөрсөн асуултууд) Практик шалгалт
-
Зочид буудлын салбарын ур чадварын шалгалтын асуултууд (өнгөрсөн асуултуудын хэсгээс) Бичгийн шалгалт
Шалгалтын дэлгэрэнгүй агуулга
Бусад оршин суух зөвшөөрөлд орсон өөрчлөлтийн тухай
Ур чадварын дадлага 2-р зэрийг амжилттай дүүргэсэн хүн шалгалт өгөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч, өөр чиглэлээр ажиллахыг хүсч байгаа бол ажиллахыг хүсч буй салбарын ур чадварын шалгалтыг өгөх хэрэгтэй.
Компанитай гэрээ байгуулсаны дараа оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргах.
Оршин суух бусад зөвшөөрөлтэй (гадаад оюутан зэрэг) шалгалтанд орж тэнцсэн байх шаардлагатай.
Компанитай гэрээ байгуулах тухай
Компанитай гэрээ байгуулсаны дараа оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргах.
Хэрэв та Япон улсад байхгүй байгаа бол ажлын ярилцлагыг шууд компанитай эсвэл хөдөлмөрийн агентлагаар дамжуулан хийх ёстой.
Хэрэв та Японд байгаа бол Японд ажлын байр танилцуулдаг “Hello Work” нэртэй албан газар байдаг. Шинэ ажил хайж байгаа тохиолдолд Hello Work-тэй холбогдоорой. Хаана ч байрлах Hello Work-тэй холбогдож болно.
Түүнчлэн, ажил дээрээ ямар нэгэн асуудал тулгарсан эсвэл ойлгохгүй байгаа бол “Гадаадын хөдөлмөр эрхлэгчдэд зөвлөгөө өгөх газар” -аас зөвлөгөө авах боломжтой.
Сэдэв
ХШНОСХГ-д “Ахуй амьдрал, ажлын талаарх зөвлөмж, гарын авлага” -г гаргаж, гадаадын иргэн Японд ажиллаж, амьдрахад чухал ач холбогдолтой зүйлсийг вэб сайт дээрээ байршуулсан.