Гадаадын иргэн

Тусгай ур чадварын дадлагажигч ажилтнаар ажилламаар байна!
Ажиллуулмаар байна!
гэсэн хүсэлтийг тань холбож өгнө.

Тусгай ур чадварын ажилтан хүлээн авах тогтолцооны хүрээнд
ажиллах, ажиллуулах боломжийг дэмжинэ.

2024 оны 11-p сарын 7 өдөр

2024 оны 10-p сарын 24 өдөр

2024 оны 10-p сарын 24 өдөр

2024 оны 8-p сарын 21 өдөр

2024 оны 8-p сарын 21 өдөр

2024 оны 8-p сарын 21 өдөр

2024 оны 4-p сарын 25 өдөр

2024 оны 4-p сарын 17 өдөр

2023 оны 4-р сараас 2024 оны 3-р сарын хооронд гадаад дахь хөдөлмөрийн яармаг болон ажлын байр танилцуулах арга хэмжээний бүх хугацаа дууслаа.

2024 оны 2-p сарын 19 өдөр

Гадаад дахь хөдөлмөрийн яармаг нэмж зохион байгуулахаар боллоо.

2023 оны 12-p сарын 1 өдөр

Дотоодын ажлын байр танилцуулах арга хэмжээ ・ гадаад дахь хөдөлмөрийн яармагийн талаарх мэдээлэл шинэчлэгдлээ.

2023 оны 3-p сарын 31 өдөр

Дотоодын ажлын байр танилцуулах арга хэмжээний талаарх мэдээлэл шинэчлэгдлээ.

2023 оны 3-p сарын 1 өдөр

Тусгай ур чадварын дадлагажигч нэгдсэн дэмжлэгийн талаарх дуудлагын төв нь 2021 оны 3-р сарын сүүлчээр дууссан.
Үүний дараа Гадаад иргэдийн мэдээллийн төв рүү залгана уу.

Видеогоор системийг танилцуулах

Системийн талаарх видео танилцуулга

*Тусгай ур чадварын дадлагажигч нэгдсэн дэмжлэгийн талаарх дуудлагын төв нь 2021 оны 3-р сарын сүүлчээр дууссан.

Тусгай ур чадвараар ажиллах боломжтой
12 салбарыг танилцуулсан видео

Тусгай ур чадвараар ажиллах боломжтой 12 салбарын онцлог болон сэтгэл татахуйц зүйлүүдийн талаарх видео танилцуулга.

Энэхүү бичлэг нь 2020 оны 12-р сарын байдлаараа байгаа бөгөөд “Эд анги, хэв үйлдвэрлэл” “Аж үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл” “Цахилгаан болон цахим мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэл” гэсэн 3-н салбар нь 2022 оны 5-р сард “Эд анги, хэв үйлдвэрлэл / Аж үйлдвэрийн техник, тоног техееремж үйлдвэрлэл / Цахилгаан болон цахим мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэл” хэмээн нэгтгэсэн.

Гадаад иргэдийн мэдээллийн төв

Тусгай ур чадвартай ажилтан гэсэн оршин суух зөвшөөрлөөр ажиллахыг хүсч буй гадаадын иргэн та, материал бүрдүүлэлийн талаар асуулт байвал утсаар холбогдоно уу. Бичиг баримтын бичих арга, материалын бүрдүүлэлт зэрэгт хичээнгүйлэн хариулах болно.

Утасны дугаар 0570-013904

(IP, PHS, гадаадаас: 03-5796-7112)
Өдөр ба цаг: Ажлын өдрүүдэд 8:30 - 17:15

Гадаад иргэн амьжиргааг дэмжих портал сайт

Гадаад иргэн амьжиргааг дэмжих портал сайт (Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газрын вэб сайтны агуулга) нь Японд тайван амьдрахад шаардлагатай, чухал зүйлсийн талаар мэдээлдэг вэб сайт юм. Олон орны хэл дээр бичигдсэн улс орны зарлалуудыг харж болно.

Гадаад иргэн оршин суух эрхийг дэмжих төв (FRESC)

FRESC нь Японд амьдарч буй гадаад иргэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор засгийн газрын холбоо барих цэгүүдийг нэгтгэдэг байгууллага юм. Гадаад иргэнд төрөл бүрийн чиглэлээр зөвлөх болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

Тусгай ур чадвартай ажилтан хүлээн авах тогтолцооны тухай гарын авлага
(Зөвхөн Япон хэлээр)

Арга хэмжээний мэдээлэл

Гадаад дахь хөдөлмөрийн яармаг болон дотоод дахь ажлын байр танилцуулах арга хэмжээ

Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар нь тусгай ур чадвараар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулан Японы компаниудын талаарх мэдээлэл, ярилцлага зохион байгуулна. Хэрэв тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөлтэй ажиллахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Салбар яамд болон бусад холбогдох байгууллагуудаас зохион байгуулж буй арга хэмжээ

Бүх яамаас ивээн тэтгэдэг тусгай ур чадвартай холбоотой салбар бүрийн арга хэмжээг танилцуулах болно.